ГЭРЭЛТҮҮЛЭГ

Блог минь дээ...

2014 оны 01-р сарын 06 Нийтэлсэн ГЭРЭЛТҮҮЛЭГ

Сайн байцгаана уу бүх танилууддаа ШИНЭ ОНЫ МЭНД...

муу блогтоо ороогүй их уджээ... юм хум хадгалах агуулах шиг болгочихсон байна ш дээ хэхэ....

дүрэм

2013 оны 07-р сарын 26 Нийтэлсэн ГЭРЭЛТҮҮЛЭГ
Ямар нэгэн хөгжим тоголж сур. 2 Хавар болгон цэцэг тарьж бай. 3 Гурван соёлтой онигоо мэддэг бай. 4 Нууц хадгалж бай. 5 Зээлсэн юмаа заавал буцааж өгч бай. 6 Тамхи бүү тат. 7 Шүдээ цагаан болго. 8 Цагдаа нартай битгий муудалц. 9 Гадаад хэл сур. 10 Гэрээслэлээ бичиж бай. 11 Байгаагаараа бай, даруухан бай. 12 Зөв тэгш явж сур. 13 Яагаад гэж байнга асууж бай. 14 Амьдралын ханиа маш зөв сонго. 15 Амьтай бүхнийг хайрлаж бай. 16 Автомашинтай хурдан битгий давхи. 17 Амалснаа биелүүлж бай. 18 Хүмүүсийн сайн талыг л харж бай. 19 Өдөрт 8 аяга ус ууж бай. / буцалсан/ 20 Зан заншлыг хүндэтгэж бай. 21 Хумсаа битгий хазаж бай. 22 Мөрийтэй тоглоом битгий тогол. 23 Мөнгө хэмнэж сур. Энэ бол таны амжилтанд маш чухал байх болно. 24 Амьдрал шударга гэж битгий найд. 25 Хайрын хүчийг хэзээ ч доогуур үнэлж болохгүй. 26 Өөрийнхөө аав, ээж, хань, үр хүүхдээ шүүмжлэх дур хүрвэл хэлээ хазаж бай. 27 Сайхан санаа орж ирвэл орхилгүй хэрэгжүүл. 28 Аав ээжийнхээ инээмсэглэж байгаа дүрийг хуурцагт бичиж ав. 29 Шөнийн клубээс холуур яв. 30 Үргэлж инээмсэглэж бай. 31 Настай хүмүүстэй найрсаг харьцаж, тэдэнд тэвчээртэй ханд. 32 Амьдралаа төгсгөл болохоос өмнө хийх хорин таван зүйлээ жагсаан бич. 33 Уулзаж байгаа хүн бүр таны мэдэхгүйг мэдэж байдаг. Тэднээс суралцаж бай...

Навчсын хүүрнэл Төрийн шагналт зохиолч Дарма.Батбаяр

2013 оны 07-р сарын 15 Нийтэлсэн ГЭРЭЛТҮҮЛЭГ
Сайхан нийтлэл... Дэлгэрэнгүй»

Сайхан наадацгааж байна уу...

2013 оны 07-р сарын 10 Нийтэлсэн ГЭРЭЛТҮҮЛЭГ
Нар гэрэлтсэн наадмын хуушууртайгаа сайхан наадаарай :) Дэлгэрэнгүй»

Олон улсын эх үрсийн баярын мэнд :)

2013 оны 06-р сарын 01 Нийтэлсэн ГЭРЭЛТҮҮЛЭГ
Баярын мэндийг хүргэе... Дэлгэрэнгүй»

ТИЙМ НЭГ МЭДРЭМЖ...

2013 оны 03-р сарын 24 Нийтэлсэн ГЭРЭЛТҮҮЛЭГ
Амьдарч байгаадаа баярламаар Хэн нэгнийг тэвэрмээр... Хаашаа ч юм харсан зүгтээ хурдлан гүймээр... Хүмүүсийг бүгдийг нь хайрламаар... Хэнийг ч юм гэрийнх нь гадаа хүлээмээр...Хэнийг ч хамаагүй хайрламаар...ТИЙМ НЭГ МЭДРЭМЖ... Дэлгэрэнгүй»

″Миний худалдаж авсан нөхөр″ ТЭМДЭГЛЭЛ

2012 оны 11-р сарын 19 Нийтэлсэн ГЭРЭЛТҮҮЛЭГ

Шөнийн нам гүм чимээгүй орчинд уншсаныг ч хэлэх үү бүр нулимс цийлэгнээд дотор нь орцон л явж байсан :) ...

Зохиолоос таалагдсан болон гоё гоё дүрслэл, утга санаа илэрч буй өгүүлбэрүүдээ түүж авлаа:

Би амьдралын өдөр хором бvрийг өөр өөр, сэтгэл хөдлөм болгож чадсан. ГЭр маань амарч, идэж унтдаг газар бус, тэр маань тэмцэж, хожиж, эзлэн авах тоглоомыг тоглодог сэтгэл хөдөлгөсөн ордон байлаа.

Хэрвээ яг тэр vед хэн нэг нь миний сэтгэл рvv өнгийсөн бол том цагаан дугираг 2 зvvнээс өөр юг ч олж харахгvй байсан байх даа.

Гэвч тэр тэссэнгvй юм байж... Гэнри Клэйрийн ширээнд очиж суув. Тvvнйи нvдэнд унтрашгvй их баярын оч гялалзаж, инээмсэглэнэ... Ямар vзэсгэлэнтэй сайхан харагдаж байснаа тэр хэзээ ч мэдэхгvй ээ...

Би усээ задлан сэгсийлгэж, бvvр сvvлдээ шилтэй дарсыг газар чулуудлаа. Хамаг чангаараа инээж "Ох Гэри минь"гэснээ энэ маань хангалттай санагдсангvй сандалаасаа босч Грэй-н өвөр дээр нь сууж тэврэн vнсэж буй мэтээр нvvрээ нvvрэн дээр нь наалаа. Ингэхдээ нь хажуудаа байсан хиймэл ханыг тvлхэн унагав. Бvхэл танхим тэр чигээрээ эргэн харахад би ичиж буй царай гарган босох тэр агшинд Гэнритэй нvvр туллаа

Би тэднийг явсны дараа асар тайван болж билээ. Би Грэй руу эргэхэд тэр миний унагасан хиймэл ханыг босгож тавьж байлаа. Тэгээд "Хатагтай Стаффорд, битгий өөрийгөө зэмлэ дээ. Энэ ч дээр байсан биз." гэж хэлсэн.

"Тийм ээ, Грэй, ингэсэн нь ч дээр байсан юм" гэж би чимээгvйхэн хэлсэн.

БYх юмийг янзалж дуусаад. би галын дэргэд очиж газар суув. Зуухны хажууд байдаг Гэнри-н тvшлэгтэй сандал , хөлөө тавидаг дэрийг нь баахан харж суулаа. САндал дээр нь сууж зvрхлээгvй учраас, хөлнийх нь дэрэн дээр толгойгоо тавиж харанхуйг бvдэг улаан гэрлээрээ, чимээгvйг дуугаараа vргээх галыг ширтэн хэвтэв. Байн байн тэр дэрийг vнсэж байснаа би санаж байна...

"Би энийг авч vлдэж болох уу?" гэж би тvvнйи хамгийн сайхан нэгэн зургийг нь гартаа барин асуулаа. Гар маань чичирч байв. Тэр нөгөө зургийг хараад, зургийг авч газар чулуудав. Би тvvнйиг нь газраас авч элгэндээ тэврэв.

яг л цахилгаан цахиад өнгөрөх шиг... хоолойд чин халуун төмөр тээглэсэн мэт болчихоод болсонгvй би хамаг чангаараа хашгирав... Одоо бодохнээ би тэгэхэд зvгээр ч нэг хашгираагvй юм. надаас гарсан тэр дуу хvний дуу биш шархадсан амьтны амьдрал гуйсан хоосон архираа байсан юм шиг....

Яг энэ нөчид Гэнри дээшээ хамаг хурдаараа гvйж ирэн хаалга тогшиж, "яасан, юу болов?" гэж хамаг байдагаараа хашхирав.

"Зvгээрээ! Би хулгана хараад " гэж аль болох тайван дуугаар хэллээ.

Би хөдлөхийг оролдсон ч газар хөлийн маань доор эргэлдээд болсонгvй. Доошоогоо л унаад байсан. Өрөөг маань хурднаар эргэлдэх хар утаа бvрхсэн мэт... Би уналаа...

Би Гералд Грэйтэй ойр ойрхон уулзалддаг байсан... уулзаад сээтэгнэлцэнэ... аль болох ойрхон... би тэгэх ёстой байсан тул өөрийгөө чадахаараа хvчилдэг байлаа. Гэхдээ би бас л нэг ч удаагийнхаа болзоог санахгvй байна. Би яавч өөрийнхөө дvрийг сайн бу;тээсэн байж таарна. Нэг удаа надад Грэй "Хатагтай Стаффорд, та энэ дэлхийн хамгийн өвөрмөц, хамгийн их увидастай эмэгтэй. танай нөхөр тань ёстой тэнэг... гэхдээ би тvvнд нь ч баяртай байна л даа." гэж хэлсэн юмдаг. Би яг яаж энэ бу;гдийг хийснээ мэдэхгvй гэхдээ л ухаангvй байхдаа би болгосон л юм.

Хотынхон маань гэр бvл салалтыг vзэж чаддаггvй байсан юм. Тэгхээр мэдээж намайг юу гэж ярьж байсан нь ойлгомжтой. Ямар ч гэр бvл намайг гэртээ оруулахаас татгазаж, төвөгшөөх болсон юм. Гудамжинд хvн амьтан мэндлэхээ ч больсон. Найз маань гэгддэг байсан хvмvvсйин нvvр нь гутамшиг жигшил дvvрсэн хоосон инээд дvvрэн байдаг байлаа. Би нэг удаа Хатагтай Броган-тай тааралдсан юм. тэр намайг шинжгvй харснаа "Чи бохир амьтан! Чамайг Грэй-н мөнгөнд нь шунаж өөрийгөө худалдсаныг хэн ч мэдэхгvй гэж санаж байна уу? Гайгvй байлгvй" гэсэн. Пацы Тиллинс хэд хоногийн дараа гудманд тааралдаад "Хонгорхон минь чи ч буруу наймаа хийлээ дээ. Би аль ч ертөнцөд байсан Гэнри Стаффорд-г юугаар ч солихгvй байсан юм." гэж билээ..

Тэр орой Ноён Барнэс намайг дуудлаа. тэр сvvлчийн нэг сар хотоос гадуур байсан бөгөөд дөнгөж өнөөдөр л буцаж ирсэн байлаа. Тэгээ дхамаг юмыг сонсчээ.

"За Ирэнэ минь Би маш сонин юм сонссон. чи надад тэр тухай ярих уу?" гэж тэр хоолойгоо чичрvvлэн байж хэлж билээ.

"яасан гэж Ноён Барнэс.Ямар ч сонин хачин юм энд байхгvй гэж би бодож байна. Би саяхан Гэнри-с салсан." гэж би тайвнаар хариулсан.

"гэхдээ... ммм... Энэ бvгд нээрээ чиний буруугаас болж гэж vv? Чи vнэхээр буруутай юм уу?"

"хэрвээ та vvнйиг гэм буруу гэж дуудмаар байвал тэг л дээ. Би Гералд грэй-д хайртай. тэгээд л тэр." Ноён Барнэс-н царай нь эхлээд улаан, дараа нь хөх дараа нь цав цагаан болов. Тэр удаан дуугvй зогссоны эцэст

"Чи нөхөртөө хайргvй юм уу?" гэж асуусан.

"Та Гэнри Стаффордын тухай ярьж байна уу? тэр одоо миний хөхөр байхаа нэгэнт больсон. тэгээд ч би тvvнд хайргvй."

"Ирэнэ..." гээд тэр цаас нь vргэлжлvvлэх гэсэн боловч нэг л болж өгөхгvй байгаа нь илт. "Ирэнэ... энэ бvгд vнэн байж яасан ч таарахгvй. Чамайг ийм юм хийгээгvй гэдгийг чин би хvн бvрт хэлнэ."

"Би чин бурхан биш шvv дээ..."

Тэр буцаж ухраад саарал толгойгоо харамсалтайгаар сэгсэрч "Ирэнэ, чи нөхөр шигээ хvнийг тэр тэнэг залуугаар солих ч хvн биш дээ." гэж цөхөрсөн дуугаар хэлж билээ.

"Би тэгсээн, сольсон."

"Чи, Ирэнэ, чи. Би итгэж vнэхээр чадахгvй нь ээ!"

"битгий итгэ л дээ. Хэнд хамаатай юм." гэж намайг хэнэггvй хэлэхэд Ноён барнэс дахиж энэ бvгдийг тэсэхээ больсон бололтой

"тийм бол Би юу хэлэх вэ? Ирэнэ. Баяртай ирэнэ" гэж тэр удаахан хэлэв.

"Баяртай" гэж би vл тоосон янзаар хариу хэлэв...Би цонхоор тvvнйи цаашаа алхаж байгаа урьд урьдынхаасаа хvнд ядарсан харагдах дvрийг нь харж "Баяртай Ноён Барнэс... Баяртай.. Намайг уучлаарай..." гэж шивнэж байлаа.

Тэр толгойгоо гудайлгаж гарыг маань vнсээд "Яв даа одоо, чи миний амьдралд тохиолдсон хамгийн сайхан зvйл байсан шvv!, Ирэнэ." гэж доор дуугаар шивнэсэн. тэр толгойгоо өргөж нvд рvv маань хараад "надад эцсийн удаа ганц ч гэсэн юм хэлэхгvй юм уу?" гэхэд нь би тvvнйихээ нvд рvv нь харж байгаад хамаг сэтгэлээсээ нэг л хариулт хэлсэн.

"Би чамайг хайрласан шvv, Гэнри!"

Бvсгvйчvvд, охид оо! Намайг сонсох хvн бvрт би хэлье! Хэзээ ч хvнийг ухаан санаанаасаа илvv бvv хайрлаж бай! Хайраас өөр ямар нэг зорилго, хvсэлтэй бай. Хайрандаа заавал хязгаар тавь!... Хэрвээ чи чадвал шvv дээ... БИ бол чадаагvй.

 Дэлгэрэнгүй»
Бүгд л өөр өөрийн зохиомжтой сайхан болсон байна лээ...заримыг нь биширсээн бишэрсэн Дэлгэрэнгүй»

Анхны цас дулаахан бас шинэхэн

2012 оны 10-р сарын 21 Нийтэлсэн ГЭРЭЛТҮҮЛЭГ
Дулаахан цаснаар алхаад л... Дэлгэрэнгүй»

Зав л гарвал ном уншиж сурах юмсан...

2012 оны 10-р сарын 15 Нийтэлсэн ГЭРЭЛТҮҮЛЭГ
  Өөрийн гэсэн жижигхэн номын сантай болж байна тусдаа гарахаараа л гоё сэтгэлд нийцсэн хөөрхөн номын тавиуртай болоё гэж бодоод л  ... Дэлгэрэнгүй»

ШОН БАЙРЛУУЛЖ БОЛОХ УУ...:)))

2012 оны 10-р сарын 13 Нийтэлсэн ГЭРЭЛТҮҮЛЭГ
Таксины жолооч ШООЛООД байх юм :))) Дэлгэрэнгүй»

Хаа нэгтээ...

2012 оны 10-р сарын 06 Нийтэлсэн ГЭРЭЛТҮҮЛЭГ
Салхи байсан бол хорвоогоор хөөрөхсөн
Шувуу байсан бол зогсохоо мэдэхгүй дүүлэхсэн Дэлгэрэнгүй»

Сайхан сүлэрчээ

2012 оны 09-р сарын 24 Нийтэлсэн ГЭРЭЛТҮҮЛЭГ
Цас хүнд дурлажээ. Хэзээ ч тийм юм байж таарахгүй. Гэхдээ дурласан л юм даа. Гудамжны гэрлийн төмөр бүрхүүл салхинд савласан гуравдугаар сар. Yдэш орой. Өнөөх бүсгүй цонхон дээрээ. Цонхны наана будрах цас. Бүсгүйн нүд хөгжилтэй. Тэр инээмсэглэн будрах цасыг ажина. Бүр ширхэг бүрийг нь алдалгүй харахыг хичээнэ. Дэлгэрэнгүй»

Нууц...

2012 оны 09-р сарын 06 Нийтэлсэн ГЭРЭЛТҮҮЛЭГ
Хоббигоороо сурч буй зүйл.... Дэлгэрэнгүй»

Банштай цайгаа санаж байна ш дээ...

2012 оны 08-р сарын 31 Нийтэлсэн ГЭРЭЛТҮҮЛЭГ

Уйтай намрын шөнө

Уул ширтэж, банштай цай бодоод л :)) ...

 Дэлгэрэнгүй»